Лекцийн чиглүүлэг 6 /ТЗОУ/

Төрийн захиргааны нийгэмд гүйцэтгэх үүрэг

Лекцийн хичээлийн төлөвлөгөө:

д/д

Хичээлийн бүтэц

Хугацаа

1

Сэдвийн танилцуулга

5 мин

2

Сэдэвт хамаарал бүхий зарим нэр томъёог тайлбарлах

10 мин

3

Онолын мэдлэг олгох лекц

30 мин

4

Сэдэвтэй холбоотой асуудлаар асуулт, хариулт

20 мин

5

Эссэ бичих

20 мин

6

Семинар, бие даалтын хичээлийн даалгавар хийх арга зүйг санал болгох

5 мин

Хичээл явуулах хэлбэр:

-       Урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу сэдвийг ярьж танилцуулах

-       Сургалтанд шаардлагатай техник хэрэгслийг ашиглах

-       Хичээлийн явцад Powerpoint программ дээр бэлтгэсэн Presentation ашиглах

Сэдвийн зорилго:

Захиргааны үүргийн тухай ойлголт, захиргааны нийгэмд гүйцэтгэх олон талт үүрэг, захиргааны үүрэг өсөн нэмэгдэж, өөрчлөгдөх зүй тогтлын талаар онол, арга зүйн мэдлэг олгоно.

Сэдвийн агуулга:

-       Төрийн чиг үүрэг

-       Захиргааны нийгэмд гүйцэтгэх олон талт үүргүүд

Семинарын хичээлийн даалгавар:

"Захиргааны байгууллага үйлчилгээний байгууллага болох нь" сэдвийн дагуу ярилцаж илтгэл хэлэлцүүлнэ.

Бие даалтын хичээлийн даалгавар:

"Захиргааны ажилтны үйл ажиллагааны онцлог" сэдвийн агуулгаар судалгаа хийж тайлан хамгаалах

   Бие даан ажиллахад чиглүүлсэн асуултууд:

1.    Төрийн захиргааны нийгэмд гүйцэтгэх үүрэг, түүний агуулга 

2.    Захиргаа төрийн үйлчилгээг хүргэх субъект болох нь

3.    Захиргаа нийгмийн нээлттэй систем болох нь

4.    Захиргааны байгууллагын иргэдэд үйлчлэх шаардлага, түүний ач холбогдол

5.    Захиргааны үүрэг өсөн нэмэгдэж, өөрчлөгдөх зүй тогтол, түүнийг тайлбарла.

6.    Засгийн газрыг иргэдэд илүү үр нөлөөтэй үйлчилдэг болгон өөрчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд

7.    Сайн засаглал гэж юу вэ?

8.    Захиргааны зарим чиг үүргийг хувийн болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломж

Сэдэвт хамаарал бүхий нэр томъёо

  1. Гүйцэтгэх үүрэг /чиг үүрэг/
  2. Төрийн чиг үүрэг

6.1 Төрийн чиг үүргийн ойлголт

Төрийн чиг үүрэг харьцангуй тогтвортой ч хөгжлийн төвшин, иргэншил, соёл, түүхэн нөхцлөөс хамаарч харилцан адилгүй илэрдэг. Төрийн чиг үүргийг бусад байгууллагынхтай харьцуулахад дараах онцлог шинжтэй. Үүнд:

-       Зайлшгүй. Эрх зүйн болон бусад арга хэрэгслээр хамгаалагдаж, баталгаажсан байхаас гадна, төр оршин буйн утга учир болдог.

-       Түгээмэл. Улсын нийт нутаг дэвсгэр хүн амыг бүхэлд нь хамарч, төрийн бүх байгууллага, албан тушаалтан түүнд захирагдмал байна.

-       Зөвхөн нийтлэг эрх ашгийг тусгаж илэрхийлдэг. Үндэсний язгуур эрх ашигт үйлчилж, түүнийг хамгаалдаг.

-       Байнгын, тогтвортой, тасралтгүй. Төрийн дэглэм, хөгжлийн төвшин, удирдлагын хэлбэр зэргээс үл хамааралтай.

Төрийн "чиг үүрэг", "зорилго", "зорилт" гэсэн ойлголтууд хоорондоо салшгүй холбоотой ч бас зааг ялгаатай. Төрийн зорилго нь хамгийн өргөн утгатай, алс ирээдүйд эрмэлзсэн тунхаглалын шинжийг агуулж байдаг /тухайлбал, ард түмний амьдралын сайн сайхан байдлыг бүрдүүлнэ, шударга, тэгш ёсыг тогтооно, хүний эрх, эрх чөлөөг хангана гэх мэт/ бол төрийн зорилт тухайн үеийн хүрсэн түвшин, бодит бололцоо, хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэнэ.

 

 Төрийн эрх мэдлийн дээд байгууллагаас тасралтгүй хэрэгжүүлдэг эрх зүйн үйл ажиллагааг (хууль тогтоох, биелүүлэх, хамгаалах) үндсэн чиг үүрэг гэдэг.

  1. Хууль тогтоох чиг үүрэг.
  2. Хууль биелүүлэх чиг үүрэг.
  3. Хууль хамгаалах чиг үүрэг.
  4. Төрийн гадаад чиг үүрэг. 
  5. Батлан хамгаалах чиглэл.

6.2. Захиргааны нийгэмд гүйцэтгэх олон талт үүргүүд

Төрийн захиргаа болгон бюрократ тогтолцоо байдаг мэтээр ойлгодог нь учир дутагдалтай. Бюрократ тогтолцоо дэлхийн бүх оронд ямар нэг хэмжээ, хэлбэрээр байсаар байгаа боловч Европ, Америкийн орнуудад төрийн захиргаа гэдгийг нийтийн захиргаа гэж нэрлэж байгаа нь зөвхөн уламжлалын асуудал биш, төрийн захиргааны эрхэлдэг ажлын онцлогтой бас холбоотой юм. Төрийн захиргааны үйл ажиллагаа "нийтийн" шинжтэй бөгөөд энэ нэр томъёоны шууд агуулга нь "бүх иргэдийн" гэсэн утгатай.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны өвөрмөц онцлог болсон "нийтийн" шинж чанарыг тодорхойлохын тулд Америкийн эрдэмтэн Уилъям Жонсоны жагсаалтыг авч үзье. /Эдгээрээр төрийн захиргааны үүрэг хязгаарлагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй/ Үүнд:

Нийтлэг зорилтууд

Үйл ажиллагааны чиглэл

 

Амь нас,

өмч, иргэний         

эрхийг хамгаалах

-       Үндэсний аюулгүй байдлыг хангах

-       Ялгаварлан гадуурхахын эсрэг үйл ажиллагаа явуулах

-       Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлд хяналт тавих

-       Цагдаагийн болон галын алба ажиллуулах

-       Ажлын байрны аюулгүй байдлыг зохицуулах

Чухал нөөцүүдээр

байнга хангах

-        Газрын тосны импортыг хамгаалах

-        Хүнсний аюулгүй байдлыг хангах

-        Ядуусыг эрчим хүчээр хангах

-        Усан хангамжийг хэвийн байлгах

Эмзэг бүлгийн

хүмүүст дэмжлэг үзүүлэх

-       Тэтгэвэр олгох

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон сууц, эмчилгээгээр туслах

-       Өнчин хүүхэд, хөгшин хүмүүсийг асрах

-       Ажилгүйдлийн тэтгэмж олгох.

 

Эдийн засгийн

тогтвортой,тэнцвэртэй өсөлтийг хангах

-       Зээлийн хүүг зохицуулах

-       Шинэ бизнесийг санхүүжүүлэх

-       Олон улсын худалдааг урамшуулах

-       Ажиллах чадвар олгох сургалт явуулах

-       Тээврийн боломжоор хангах

-       Ажиллах хүч ба ажил олгогч хоорондын харилцааг зохицуулах

Амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний ахиж, дэвших бололцоог  хангах

-       Хүүхэд наснаас насанд хүртэл нь боловсрол олгох

-       Орон сууцны дэмжлэг үзүүлэх

-       Соёлын аятай нөхцөл бүрдүүлэх

-       Амралт, нөхөн сэргээлтийн бололцоогоор хангах

 

Байгаль орчныг хамгаалах

-       Хөрс, усны нөөцийг хамгаалах

-       Зэрлэг амьтдыг хамгаалах

-       Бохирдолтод хяналт тавих

-       Хог, хаягдлын менежмент хийх

Шинжлэх ухаан,

технологийн дэвшлийг

хангах 

-       Эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх

-       Сансар судлалыг дэмжих

-       Нээлтийг патентлах

-       Мэдээлэл түгээх

Төрийн захиргаа ба улс төр. Төрийн бүхий л үйл ажиллагааг төрийн захиргаанд хамруулж болохгүй. Учир нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн салбарт хуваахаас гадна улстөрийн буюу бодлогын, захиргааны буюу хэрэгжүүлэх гэсэн салбар болгон бас хувааж болно. Тэхдээ төрийн захиргааны үйл ажиллагаа нь улстөртэй зайлшгүй холбогдоно. Улстөрийн намуудын үйл ажиллагааны үр дүнд буй болж парламентаар хууль, бусад шийдвэр болон баталгааждаг улстөрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, нилээд тохиолдолд тэрхүү улстөрийн бодлогыг боловсруулахад мэргэжилтний хувьд оролцох шаардлага төрийн захиргааны албан хаагчид, мэргэжилтнүүдэд байнга гарна. Тиймээс төрийн захиргааны алба, үйл ажиллагаа нь улс төртэй хутгалддаггүй.

Төрийн захиргааны үйл ажиллагааны онцлог Бизнесийн болон төрийн захиргааны удирдлага нь хүнтэй ажиллах, өгөгдсөн нөөцийг хуваарилах, байршуулах, байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийг явуулах гэх мэт нийтлэг талуудтай. Төрийн захиргаа хэд хэдэн онцлогтой.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.